Amjilt.mn

шүлгүүд




Ц.Хулан : Ганцхан ээждээ унших Оруулсанadmin on 2005-04-27 16:13:05 Contributed by admin Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон Ганцхан намайг гэж ижий та Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ? Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй Орон дээрээс минь алгасалгүй тонгойж Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн "А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд Цагдаа, эсвэл үүдний манаач Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа… Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө Даамай их хайр тань аанай л хэвээрээ Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд Зүгээр л дэргэд минь байж хайрла Ижий гэж дуудах болгондоо баярладаг Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 45 -р хуудас Нийт хуудасны тоо: 51 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Танилцуулга
Миний дуртай дуунууд
зөвлөгөө
Цахим хичээлүүд
Миний дуртай яруу найраг
зайн хичээлүүд
цахим тест
хэрэглэгдэхүүн
цахим судалгаа
гэрийн даалгавар

Сүүлийн бичлэгүүд

Мөнгөн хазаарын чимээ
Р,Чойном "Залуу нас" шүлэг
Р,Чойном "Залуу нас" шүлэг
Шүлэг минь хүлэг минь
Танруу нүүж явна
Боржгоны бор тал
Ижийтэйгээ байхад
Амьддаа бие биеэ хайрла1
Би монголоороо гоёдог
Эхийин сэтгэл
Миний шүтээн
Тэхийн зогсоол
Сэгс цагаан богд
Сэгс цагаан богд
Ээжийгээ хайрлаж яваарай

Найзууд




:-)
 
xaax