Amjilt.mn

шүлгүүд

17:35 , 2011-04-29 .. Бичигдсэн: Миний дуртай яруу найраг .. Холбоос



Ц.Хулан : Аавдаа Оруулсанadmin on 2010-08-18 03:54:00 Contributed by admin Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан Санчигт нь нэмэгдэг мөнгөн сор нь тоогоор жаргана даа гэхэд Санаагаар даанч болохгүй юм ааваа. Бүүвэйтэй хонгор жилийн минь тухай мэдээж олон Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг Бүхий л орчлонд харин аавын минь ач гэж дуулдаггүй Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ. Амттай зөөлөн хоёроор баярлуулдаг муу ээжий л минь Айлын тавагаас чихэр хармаалж шараа болгооно Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ Ээдрээнт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунаас атгаж Сансарт хүү нь нисэх юм шиг санаж ээж нар сацлаа өргөж үлддэг. Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг Атгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ. Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж Аав нар сумны үүзэл шиг хааяа дуугарна, Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг, Битүүхэн дотроосоо норж аав нар чимээгүйхэн өтөлдөг. Үхэж болохгүй тушаалаа авсан цэрэг шиг Үр нь хөлөө олтол цоо эрүүл шиг жүжиглэдэг Ачийг тань хариулна гэж олон жил би худлаа ярилаа Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг гавьяатан шиг Сөөг сөөх гэж хэвтүүлээд номхон тэмээ ноолон шиг Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа түлхүүллээ. Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх шиг Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтөлнө, Газар дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа Ганзагагдсан хэдэн зээтэйгээ хамт хэдэнтээ хэлд орно Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино, Гайгүй дээ би аавыгаа жаргааж гэж өөийгөө хуурна. Ганцхан зүрхний чинь цохилт намайг зэмлэн цохиолж Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг Хазгайлж болохгүй титэм шиг нэрээр тань би овоглосон Өргөст орчлонд хүү нь бүдчээд уйлж суухын цагтаа Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.



{ Сүүлийн хуудас } { 44 -р хуудас Нийт хуудасны тоо: 51 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Танилцуулга
Миний дуртай дуунууд
зөвлөгөө
Цахим хичээлүүд
Миний дуртай яруу найраг
зайн хичээлүүд
цахим тест
хэрэглэгдэхүүн
цахим судалгаа
гэрийн даалгавар

Сүүлийн бичлэгүүд

Мөнгөн хазаарын чимээ
Р,Чойном "Залуу нас" шүлэг
Р,Чойном "Залуу нас" шүлэг
Шүлэг минь хүлэг минь
Танруу нүүж явна
Боржгоны бор тал
Ижийтэйгээ байхад
Амьддаа бие биеэ хайрла1
Би монголоороо гоёдог
Эхийин сэтгэл
Миний шүтээн
Тэхийн зогсоол
Сэгс цагаан богд
Сэгс цагаан богд
Ээжийгээ хайрлаж яваарай

Найзууд